Баян-Овоо сумын Санхүү тасгийн анхны дарга Б.Төмөө агсны нэрэмжит Нэг өдөр өдөрлөг болов
2018-12-13 10:06:56 68

Баян-Овоо сумын Санхүү тасгийн анхны дарга БАТОЧИРЫН ТӨМӨӨ агсны алдрыг мөнхжүүлэх, хамт мөр зэрэгцэн залуу нас, хүсэл зорилгоо нэгтгэн ажиллаж амьдарч явсан ахмад санхүүчид, ажилчдыг нэгтгэсэн " НЭГ ӨДӨР" уулзалт арга хэмжээг Санхүүгийн албаны санаачилгаар үр хүүхдүүд, ач зээ нар нь их өргөн сайхан зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн, бага ангийн сурагчдын дунд "Сэтгэх чадварын олимпиад" , дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Сумандаа сайхан амьдрая" эссэ бичлэгийн уралдаан, албан хаагчдын дунд АХА, ахмадуудын дунд Сампингийн уралдаан, санхүүчдын дунд "3 үеийн санхүүч"-дын уулзалтыг зохион байгууллаа. Мөн Б.Төмөө агсны тухай "Эргэн дурсахуй" нэвтрүүлэг хийлээ.

Суртчилгаа

Биднийг дэмжээрэй

ЗАР МЭДЭЭ