Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан "Хууль сурталчлах хянан шалгах, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах тухай" удирдамжийн дагуу
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргасан "Хууль сурталчлах хянан шалгах, зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах тухай" удирдамжийн дагуу Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангараваар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус суманд ажиллаж, төрийн албан хаагчид, ард иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчдад холбогдох сургалт, мэдээлэл өгч, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Мөн уг ажлын хэсэг нь Хүнсний дэлгүүрүүдийн болон үйлчилгээний газруудад хяналт хийж, гарсан зөрчилийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажилласан байна.
2024-04-17 10:21:44