БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ЗОРИЛГО

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй мерит зарчмаар  өрсөлдөлдөж төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ төрийн албанд нэвтрүүлнэ. 

Сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн албанд мэдлэгтэй, чадвартай, хариуцлагатай, шударга, ил тод байдлыг хангасан сайн засаглалыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа дараах зүйлийг эрхэмлэнэ.

Мэдлэг, чадвартай байх : Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэгийг эзэмшин, түүнийгээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж, мэргэшсэн үйлчилгээ, дэмжлэгийг Засаг дарга, Тамгын газарт үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулна;

Хамтын ажиллагаа: Нэгдсэн зохион байгуулалтай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажиллана;

Хариуцлагатай байх : Нийгмийн өмнө хүлээсэн төрийн албаны манлайлал, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ бүтээлч, санаачлагатай, хуулийг дээдлэн ажиллана;

Санаачилгатай, үргэлж сайжруулан, шинийг туршин нэвтрүүлж байх:
Сумын засаг даргын Тамгын газар нь өөрийн алсын хараагаар чиг баримжаа авч, үргэлж санаачилгатай, өөр дээрээ туршин үр дүнтэй нь нотлогдсон шинэ дэвшилтэт туршлагаар бусдыг үлгэрлэн дагуулж, түүнийг нийтийн хүртээл болгоно.

Үйлчилгээг хэрэглэгчдэд чиглүүлэх: Засаг даргын Тамгын газар нь үндсэн болон бусад хэрэглэгчээ тодорхойлж, тэдгээрийн хэрэгцээг танин мэдэрч, уг хэрэгцээг хангахад чиглэсэн хүний нөөцийн удирдлагатай холбогдсон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, тусгай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг цаг ямагт дээшлүүлэх явдал юм.

Төсөвт байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой улсын үйлдвэрийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, сургалт судалгааны байгууллагатай түншлэлийн сайн харилцаа тогтоож, өөрийн үйл ажиллагаагаараа тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээж ажиллах болно.

Бүтээлч, ил тод, хууль дээдпэх: Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч бүр хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, Төрийн албаны тухай
хуулиар төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлан “Ил тод байх”, “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, “захирах, захирагдах ёсыг” баримтлан зарчмыг мөрдлөгө болгон сайн засаглалыг нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан асуудлаа хамт олноороо шийдвэрлэх үйл явц болно.

Ёс зүй, шударга, нээлттэй байх: Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг баримтлан, соёлтой, шударга, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана.

Таатай орчинтой байх: Албан хаагчдын өсөн дэвжих боломжийг тэгш нээсэн чадахуйн зарчимд тулгуурлан шинэ санаа, шинэлэг арга барил, мэдлэг чадвараа тасралтгүй дээшлүүлж, түүнийг үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглах хандлага, санал, санаачилгыг хөхүүлэн дэмжсэн ажлын байрны таатай орчинг бүрдүүлнэ.

2025-12-11 00:00:00