Мэндчилгээ

Дайчин вангийн хошууны цөм нутагт тархан суурьшиж, Санаачлага нэгдлийн тулгын чулууг тавилцан, үе үеийн түүхийг бүтээлцэж яваа Баян-Овоо сумын ард иргэд та бүхэн минь өнтэй сайхан өвөлжиж байна уу?

2000-2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ард иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, үйчилгээг бий болгох, эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд                       аж төрөх нөхцөл боломжоор хангах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжин, төрийн байгууллага, иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажил арга хэмжээг иргэдийн Төлөөлөгч, төрийн байгууллагуудтай хамтран хэлэлцэн шийдвэрлэж ирлээ.

            Түүхэн 77 жилийн алдаа, онооны торгон хуудсыг бичилцэж ирсэн ахмад үеийнхээ, амжилт бүтээлийг сайжруулан хойч үедээ хөгжил цэцэглэлтийн шинэ үеийн хүлээлгэн өгөх хариуцлагатай цаг үед ажиллаж амьдарч байна.                                         Энэ түүхэн цаг хугацаанд иргэдийн оролцоог төрд чухалчилсан, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал юм.

            Түүхийг бүтээлцэж, бичилцэж яваа Буянтай нутгийн Тэнгэрлэг түмэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

БАЯН-ОВОО СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА

Б.ОТГОНБАЯР

                       

2023-12-05 11:16:08