Заг-Байдрагын Хүрэн бэлчир наадам оролцох тухай

Заг Байдрагийн “Хүрэн бэлчир”-т   зохион байгуулагдсан “Харвуул их наадам”-ын удирдамжийн дагуу тус сум нь “Дуутай хуруу”-ны тэмцээнийг 2023 оны 07 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Үүнд: Малчид, төрийн албан хаагчид нийлсэн 32 хүний бүрэлдэхүүнтэй, тэмцээн зохион байгуулах хүндэтгэлийн 6 ханатай гэр 1 ширхэг, зохион байгуулагч, оролцогчдыг байрлуулах 2 ширхэг 5 ханатай гэр ачиж, ачааны машин 1, пургон машин 2, ланд 200 автомашин 1, суудлын автомашин 1 ширхэг, нийт 4 тээврийн хэрэгсэл, 3 гэр бусад эд зүйлстэйгээр очиж, оролцон, тэмцээнийг зохион байгуулж, баяр наадамд оролцсон наадамчин түмэнд соёлын биет бус өвийг сурталчлах, уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, 3 өдрийн турш үйл ажиллагаа явууллаа.

Гэр барааг ачааны автомашинд ачиж, түүний хөлсөнд 1,000,000 төгрөг, 32 хүний 3 өдрийн  хоол хүнс, хүндэтгэлийн гэрээр үйлчлүүлэгчдэд зориулсан тавгын идээ, чихэр, ундаа ус, жимс зэрэгт 1,280,000 төгрөг, тэмцээн, үзүүлэх тоглолт, гэрт орж ирсэн зочид төлөөлөгчдөд уулгах айраг, саам авахад 2,380,000 төгрөг, 4 автомашины шатахуунд нийт 607,200  төгрөг, нийт 5,267,200 төгрөгийн зардалыг зарцуулсан байна.

Уг үйл ажиллагааны хүрээнд тэмцээнд 4 багийн 20 хүн оролцсон ба 12 төрийн албан хаагч үйлчилгээнд ажиллаж,  3 өдрийн турш давхардсан тоогоор 250-300  орчим хүнд “Дуутай хуруу” хэмээх соёлын сиет бус өвийг сурталчлан таниулсан байна.

2023-09-25 19:42:20