БАЯН-ОВОО СУМЫН МАЛЧИД, ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Баян-Овоо сумын малчид, төлчдийн зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэбаатар, сумын Засаг дарга Т.Бямбадорж нар оролцов.

Мөн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга П.Болормаа, ХХАА-н газрын МАА-н хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Өлзийт МСҮТ-ийн захирал Б.Лхагвадорж, ХХҮГ-ын мэргэжилтэн Д.Сангидулам нар малчиддаа холбогдох чиглэлээр мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.

Баян-Овоо сум 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 256.530 мал тоолуулсан нийт нутгийн хэмжээнд багавтар цастай сайхан өвөлжиж байна.

2026-01-27 18:06:27