БАЯН-ОВОО СУМД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АРГА ХЭМЖЭЭ 2026 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 21-23-НЫ ӨДРҮҮДЭД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Боловсролын яамнаас 2026 оныг Боловсролын жил болгон зарлаж Аймгийн ИТХ-ын тогтоолоор Баянхонгор аймаг 2026 оныг Боловсролын жил болгон нэрлэсэн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар баталсан улмаар сумын Засаг даргын захирамжаар Боловсролын жилийн арга хэмжээг удирдлагаар хангах ажлын хэсэг томилогдож 2026 оны 01 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Боловсролын жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.  

Боловсролын жилийн нээлтийн арга хэмжээний үеэр монгол бичиг, сэтгэх чадварын уралдааныг бүх төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж Монгол бичгийн сорилд ЗДТГ-ын тархвар зүйч Ж.Жамьяндагва, Цэцэрлэгийн эрхлэгч Э.Тулгаа, Татварын Улсын байцаагч Б.Үлэмжсонин, Цэцэрлэгийн багш А.Дэлгэрсүрэн нар тэргүүлсэн бол Сэтгэх чадварын уралдаанд ЕБС-ийн нягтлан бодогч Д.Отгонцэцэг, ЕБС-ийн багш Б.Хандармаа, Г.Долгормаа нар эхний байруудыг эзэллээ.

Боловсролын жилийн нээлтийн арга хэмжээний волейболын тэмцээнд эмэгтэй 6, эрэгтэй 5 баг хурд хүч авхаалж самбаагаа сорьж  эмэгтэй багаас Наранчимэг ахлагчтай ЕБС-ийн захиргаа аж ахуйн баг, Э.Тулгаа ахлагчтай Хүүхдийн цэцэрлэгийн баг, С.Отгонжаргал ахлагчтай Эрүүл мэндийн төвийн багууд эхний 3 байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэй багаас ЕБС-ийн хүүхдийн баг тэргүүлж алтан медалийн эзэн болж Э.Сугар ахлагчтай ЕБС-ийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Дартсны тэмцээнд нийт 41 тамирчин оролцож Ц.Баяндалай, Э.Сугар, Ж.Жамьяндагва, Д.Отгонцэцэг, Л.Алимаа, Г.Долгормаа нар тэргүүн байруудыг эзэлж Өргөмжлөл, медалиар шагнагдлаа.

Боловсролын жилийн хүрээнд зохион байгуулагдсан спорт, оюуны тэмцээнийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга Т.Бямбадорж, Засаг даргын орлогч Д.Гансүх, ЗДТГ-ын дарга М.Жавзансүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батбаатар болон  байгууллагын дарга нар ивээн тэтгэж оролцлоо.

2026-01-24 00:00:00