ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улс хүн амаа 10 жил тутам тоолдог хуультай. Түүхэндээ 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010, 2020 онуудад хүн амаа тоолсон.

Статистикийн тухай хуулийн дагуу 2025 онд Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдана. Тооллого албан ёсоор 2025 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 2 сарын хугацаанд бүртгэлд суурилсан аргаар явагдана. Та бүхэн идэвхтэй хамрагдаарай.

2025-10-15 00:00:00