АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгодог "Алдарт эх" одонг олгох журам 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Эхийн алдар одон" нэртэйгээр шинэчлэгдэн батлагдлаа.

Шинэчлэгдсэн журмын онцлох заалтад:

✅Гурав хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхэд;

✅”Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг “Эхийн алдар” одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж өөрчилсөн.

✅”Эхийн алдар” одонгоор шагнагдсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг одонгийн болзолд дахин хамруулахгүй.

✅”Эхийн алдар” одонгийн болзол хангасан эхийн хамгийн бага хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай.

Бүрдүүлэх материал:

1. “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет

2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа

5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол түүний лавлагаа ирүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа: 2026.01.23-2026.03.20

Алдарт эхийн одон авах материалыг 03 дугаар сарын 20 хүртэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газрын Багийн Засаг дарга нарын албан өрөөнд хүлээн авна.

Лавлах утас: 88722202

2026-03-10 00:00:00