“АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО-2026” ЭНЭ САРЫН 15-ны ӨДӨР ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ.

“Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутамд явуулж байхаар заасны дагуу ААНБ-ын улсын тооллогыг 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ удаагийн тооллогыг хосолмол аргаар зохион байгуулж, тооллогын товоос өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгж хамрагдана.

Өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар мэдээллээ шалгаж, ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдана уу. 

2026-04-07 12:17:18