Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ард иргэдтэй уулзалдлаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ард иргэдтэйй уулзалт зохион байгууллаа. 

Баян-Овоо сум энэ жил түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн босгон дээр нутгийн удирдлага, иргэд хамтран сумынхаа ирээдүйд чиглэсэн бодит ажлуудыг эхлүүлсэн нь сайшаалтай. Энэ нь ой угтсан арга хэмжээнээс гадна эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилготой хөгжлийн эхлэл юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг, ялангуяа арьс, шир боловсруулах чиглэлийг хөгжүүлэх зорилт оновчтой санагдлаа. Малын түүхий эд арвин боловч ашиг шим багатай хэвээр байгаа нь иргэдийн санааг зовоож байна. Хонины нэхий, адууны шир үнэгүйдэж, үхрийн ширийг дутуу ашиглаж буй өнөөгийн байдал үүнийг тод харуулж байна. Гэвч арьс, шир, ноос ноолуур төдийгүй эвэр, туурай, шөрмөс зэрэг дайвар бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй хэвээр байна. Иймд стандартад нийцсэн боловсруулалтыг нутагтаа хийж чадвал экспортын бодит боломж бүрдэнэ.

Мөн Хоолтод төмс, хүнсний ногоо тариалж байсан уламжлалыг сэргээх зорилт чухал ач холбогдолтой. Баян-Овоо сум аймгийн төвөөс 20 гаруйхан км зайтай. Тиймээс хүнсний ногоогоор аймгийн төвийг хангах өргөн боломж бий. Эднийх удахгүй засмал замтай болно. Баянхонгор-Архангайг холбох засмал зам тус сумын нутгаар дайрах бөгөөд энэ жилээс замын ажлыг эхлүүлэхээр 10.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний боломжийг бодитоор тэлнэ.

Иргэд нутагтаа эзэн болж, залуус ирээдүйгээ эндээс харж эхэлж байна. Төр, орон нутаг, иргэдийн уялдаа холбоо ийнхүү бэхэжвэл тус сум бүс нутагтаа жишиг хөгжилтэй сум болж чадна гэж өөрийн цахим хуудаст нийтэлсэн байна.

2026-01-12 00:00:00