Баян-Овоо сумын Соёлын төвийн танилцуулга

Баян-Овоо сумын Соёлын төв нь 1957 онд Улаанбулан нэртэйгээр байгуулагдсан. Улаан булангийн эрхлэгчээр Б. Балжин гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд ард түмнийг соёлжуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд төрөл бүрийн тоглоом наадгай тоглуулах, лекц яриа сонин уншлага хийх, кино ший үзүүлэх зэрэг ажлыг хийдэг байсан түүхтэй ажээ.

Байгууллагын зорилго

Ардын уламжлалт урлагийг орчин цагийн урлагтай хослуулан хөгжүүлэх, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх жишиг соёлын төв болох.

           Байгууллагын зорилт

       1. Соёл урлагийн үйлчилгээг иргэдэд  нээлттэй хурдан шуурхай хүргэх, өндөр чанар, өргөн  хүрээгээр  иргэдийн  оролцоог нэмэгдүүлэх

       2. Хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчдийг идэвхтэй оролцуулах боломж     нөхцөлөөр хангаж ажиллах

       3. Мэргэжлийн  боловсон хүчнээр хангах, чадварлаг хамт олон болох

       4. Хөдөөгийн  алслагдсан хүн  амд соёл  урлаг, номын  сангийн үйл  ажиллагааг чанартай хүргэж ажиллах.

Байгууллагын чиг үүрэг:

Төрөөс баримтлах соёлын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж

соёлын үнэлэмж, үйлчилгээний чанарыг сайжруулсан хүүхэд багачууд, ард иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах судлан сурталчлах түгээн дэлгэрүүлэн ардын урлагийг орчин үеийн соёл урлагтай хослуулан хөгжүүлэхэд оршино.

                     1.5.Бүтэц зохион байгуулалт:

         Соёлын төвийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явууллаа.

Соёлын төв нь  2024 онд  дарга 1, номын санч 1, хөгжмийн багш 1, соёлын өвийн ажилтан 1, бүжгийн багш 1, үйлчлэгч 1 гэсэн 6 орон тоотойгоор урлаг соёлын үйлчилгээг ард иргэдэд хүргэн  ажиллаж байна.

Ажиллагсдын нэр албан тушаал:

д/д

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих утас

1

2

3

4

1

Д.Баянбилэг

Дарга

88835885

2

Б.Болортуяа

Номын санч, архив бичиг хэргийн ажилтан

99493336

3

Ж.Алтангэрэл

Хөгжмийн багш

99563334

4

П.Сүхдалай

Соёлын өвийн ажилтан

88464846

5

Д.Эрдэнэсайхан

Бүжгийн багш

95115680

6

Н.Ганчимэг

Үйлчлэгч

99513337

2024-01-16 14:14:50