"Ногоон сум-2023" аян

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийн хүрээнд нэг суманд ноогдох 1 сая модыг тарьж ургуулах үүргийг биелүүлэх,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл,  орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “НОГООН СУМ”  аяныг зохион байгуулж, аяны хүрээнд иргэн бүр хашаандаа 5-аас доошгүй, төрийн албан хаагчид албан байгууллагын эзэмшлийн талбайд тус бүр 3-аас доошгүй, төгсөх ангийн (5,9 дүгээр анги) сурагчид 5-аас доошгүй мод таван хошуу малын цэцэрлэгт талбайд, СӨБ, ЕБС-ийн сурагч бүр сургууль цэцэрлэгийн талбайд  тус бүр 2 ширхэг  мод тарьж,  ургуулах ажилд оролцох тухай уриалга гаргаснаар сумын хэмжээнд 36 сая төгрөгийн хандив тусламжийн эх үүсвэрээр 6629 мод тарьж ургуулан ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.         

2024-01-11 19:53:15