2020 онд 1 ээлжийн сувилагч дархлаажуулалтын сувилахуйн,
2021 онд лаборант серилогийн лаборант,
2022 онд 1 их эмч хүүхдийн эмчийн үндсэн мэргэжилийн сургалтанд тус тус хамруулж, жил бүр хүний нөөцийн чадавхжуулан ажиллаж байна.
Мэргэжилийн зэрэгтэй ажилтан: Ахлах зэрэгтэй 1 ажилтантай.
2022 онд мэргэжлийн ахлах зэргийн шалгалтад 2 сувилагч, 1 бага эмч, тэргүүлэх зэргийн шалгалтад 1 сувилагч материалаа бүрдүүлэн өгч, шалгалтад орж, 1 сувилагч тэргүүлэх зэрэг авсан.
Ажилчдын шагнагдсан байдал:
Гавьяат тээвэрчин 1, Алтан гадас одонт 2, Хөдөлмөрийн хүндэт тэмдэгт 3, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 10, ЭМЯ-ны жуухтай 14 ажилтан байна.
Ерөнхий мэдээлэл:
Баян-Овоо сум нь 4 багийн 2601 хүн амтай. Суурин 2339, хөдөлгөөнт 262 хүн амтай.
Өрх - 822
0-5 насны хүүхэд – 235
0 – 16 насны хүүхэд – 781
Өндөр настан – 374
Төрөх насны эмэгтэйчүүд – 589
Шинээр жирэмсний хяналтанд орсон эх – 43
Төрсөн эх – 41
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд - 82
Диспансерийн хяналтанд байдаг иргэд – 112
Эх, нярайн тусламж үйлчилгээ:
Шинээр хяналтанд орж буй жирэмсэн эхчүүдийн эхний 3 сард хяналтанд орсон хувь энэ онд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь хяналтын чанар сайжирсаныг илтгэж байна.
Гэрийн төрөлт, амьгүй төрөлт энэ онд бүртгэгдээгүй байна. 0-5 насны хүүхдийн эндэгдэлийн 1 тохиолдол гарсан нь осол гэмтлийн шалтгаантай байна.
Нялхас бага насны хүүхдийн хооллолтын бэрхшээлийг сар бүр үнэлж, эцэг, эх, асран хамгаалагч нарт хоололтын зөвлөгөөг тогтмол өгсөнөөр тураалтай, туранхай хүүхдийн эзлэх хувь өмнөх оноос буурсан байна.
Сумын хэмжээнд даралт ихсэх, чихрийн шижин өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт 100% байгаа нь судалгаанд үндэслэн багийн эмчтэй хамтран үзлэг хийгдсэн ба он онуудад урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь, чанар нэмэгдсэнтэй холбоотой.
Тархинд цус харвалтын, зүрхний шигдээсийн нас баралтын түвшин буурсан нь эрт илрүүлэг үзлэгийн хамралт, урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, диспансерийн хяналт, эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж ажилласантай холбоотой байна.
Хөхний хорт хавдар, умай хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг жил жилд нэмэгдсээр байна.
2 хүртлэх настай хүүхдийн дархлаажуулалтын хувь 100% байгаа нь багийн эмч, бусад эмч мэргэжилтэний ажлын уялдаа холбоо сайн байгаа ба иргэдийн мэдлэг хандлага дээшилсэнтэй холбоотой байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар сумын хэмжээний халдварт өвчний гаралт ихэссэн дүнтэй байна. Энэ нь өвчний илрүүлэг үзлэгийн хувь дээшилсэн, олон нийтийг хамарсан цар тахал өвчний дэгдэлттэй холбоотой байна.
Амьсгалын замын халдварт өвчин, цар тахал COVID19 халдварт өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа орон нутгийн иргэдийн суурьшил хөдөлгөөн их, аймгийн төвд ойрхон, хүн амын хэсэг хувь нь аймагт түр оршин хөдөлгөөнтэй байдаг ба нянгийн тэсвэржилттэй холбоотой байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ:
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх эрсдэлт зан үйлийг өөрчлөх сургалт сурталчилгааны жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг цахимаар болон биечлэн хийж байна.
Халдварт бус өвчлөлийн голлох шалтгаан нь амьдралын буруу хэвшил болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, хорт зуршил, орчны таагүй нөлөөлөл, осол гэмтэл зэрэг байна. Иимд нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг өвчлөлийн шалтгаанд чиглүүлэн хийж байна.