Догмидын Сосорбарам

Дамдинсүрэнгийн Сосорбарам (тэрбээр өвөг эцэг Догмидоор овоглодог; 1958 оны өвөл Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Товгорын бууц хэмээх буйдхан газарт төрсөн) — Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт эрэгтэй жүжигчин, хошин урлагийг Монголд үүсгэн эхлүүлэгчдийн нэг, Чойномын нэрэмжит нэг хүний «Од» театрын жүжигчин, уран уншигч, Монгол улсын Төрийн соёрхолт (2010), МУГЖ (1996).

Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь – “Үлэмжийн чанар” концерт зэргийг бүтээж, урлагт чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан хүн бол Д.Сосорбарам. Тэгвэл энэ удаагийнхаа 24 баримтаараа МУГЖ Д.Сосорбарамын тухай дэлгэж байна.

1. Монгол түмний ааг омгорхлыг аргагүй л нэг төрүүлж чаддаг хосгүй авьяас билэгтэй жүжигчин бол яах аргагүй МУГЖ Д.Сосорбарам билээ. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээснээр  төсөөлөхийн аргагүй. Чухам Д.Сосорбарам гэдэг хүнд л зориулаад туурвисан  бүтээлүүд үү гэлтэй.

2. Хүн гэдэг байгаль эх, төрж өссөн нутаг устайгаа хүйн холбоотой байдаг гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Товгорын бууц хэмээх буйдхан газарт 1958 оны өвлийн жавар хацар хайран цасан ширхэг шидэлсэн үдэш ертөнцийн татах хүчний үйлчлэлээр нэгэн нуган үр мэндэлжээ. Энэ бол гавьяат маань.

3. Түүний хувьд аав нь Баянхонгорын аймгийн арслан, ханагар сайхан эр. Харин ээж нь амьдралын жаргал зовлонг туулсан жирийн л нэг цэвэрлэгч эмэгтэй. Хар нялхаасаа л эмээ, өвөө дээрээ өсч, эмэг эхийнхээ хоосон хөхийг л хөхөж хүн болсон гэдэг. Эмээ нь их л хөнгөн шингэн, овсгоотой, уртын дуу сайхан дуулчихдаг хүн байжээ.

4. Өвөө эмээгийн гар дээр өссөн сэргэлэн хүү Баян-Овоо сумын бага сургуулийн босго алхав. Д.Сосорбарам сургуульд байхын л шүлэг уншина, дуу дуулна. Таван онцын эзэн болж ангидаа толгой цохисон авьяастай нэгэн байв. Тэр ч бүү хэл, сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн даргаар сонгогдож байсан учраас наймдугаар ангиа төгсөөд нэг жил багшаар ажиллаж байжээ.
1915. 1975 оны бүх ард түмний урлагийн үзлэгт орж алтан медаль аваад багагүй урам зоригоор өөрийгөө сэлбэсэн аж. Авьяас билэг нь ингэж багаасаа тодорч, нэгэн хавар аймаг, улс, бүсийн урлагийн уралдаануудад оролцож, нэг жилийн дотор тавын зэрэг медалиар энгэрээ мялаасан хүн элдэв олимпиад гэхээсээ илүүтэй урлаг гэж гүйх болсон нь ч аргагүй биз. Ингэж л сурагч Д.Сосорбарам урлагт дийлдэн УБДС-ын кино драмын ангид 1978 онд элсэн орсон юм. Элсэлтийн шалгалт нь тийм ч зөөлхөн боорцог байгаагүй бөгөөд Баянхонгороос шалгуулсан 400 гаруй хүүхдээс дөрвөн хүүхэд тэнцсэний нэг нь мань эр байжээ.Ингээд унаган авьяас нь оюутан ахуйд нь улам бүр хурцлагдаж тэрээр Драмын театрт ажиллах болсон юм.

6. Тэрбээр нэгэнтээ “УБДС-ийн кинодрамын ангийг хамт төгссөн 27 хүнээс хоёрхон жүжигчин гарсан. Нэг нь Сүххуяг, нөгөө нь би” гэж бардам  аргагүй хэлсэн байдаг. Оюутны ширээнд тохой нийлүүлэн суусан андуудынх нь хувьд энэ үг хэтэрхий хатуу санагдаж мэдэх ч аргагүй л үнэн үг. Яг жүжигчнийхээ ажлыг хийгээд ард түмэнд хүрэхээр  дүр бүтээсэн нь гэвэл Ж.Сүххуяг, Д.Сосорбарам хоёроос өөр хүн гараагүй. Бас найруулагчийнхаа хувьд нэлээд амжилттай яваа нэг хүн нь Найдандорж юм.

efa3fbc75d454d12great   7. Заримдаа дэндүү гэмээр омгорхож, дотроосоо шатаж явдаг хүн гурван жил бэлтгэсэн Чингис хааны дүрдээ тоглохгүй боллоо гэсэн мэдээг хэрхэн хүлээж авсныг төсөөлшгүй. Амьдралдаа хамгийн том цохилт авсан үе минь гэж тэр ярьж байсан юм. Бүтэн гурван жил дотроосоо, гаднаасаа тэр л хүний дүрийг олж хараад Чингисийн дүрээр амьсгалаад, амьдралын хэв маяг нь ч тийм болчихоод байсан үе. Тэр мэдээг сонсохоос яг гурван жилийн өмнө Чингист тоглох урилга аваад, үсээ ч ургуулж эхэлсэн. Гурван жилийн дараа, хүүхдийн даахийг гуравтайд нь, тавтайд нь авдагтай адилхан юм болсон гэдэг. Эхлээд сахлаа хараад байж чадахгүй хусаад, дараа нь үсээ авахуулжээ. Тэр үйл явдал уран бvтээлч хүний хувьд том түүх, нөгөө талаас асар их хат суулгасан явдал болсон аж.

8. Чингист  тоглохгүй болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэнийхээ дараа гэртээ очоод хашхирч  орилж, хамаг хөлс нь цутгаж, нулимс нь сул асгаран ёстой л бүх биеэрээ уйлсан гэдэг. Бас жаахан бор дарс хүртсэн нь ч бий. Гэхдээ энэ нь долоо хоног л үргэлжилж.
Удсан ч үгүй “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрд тоглох санал хүрээд ирэв. Баатар найруулагч “Миний олж харсан Чингис бол энэ Сосорбарам” гээд л зүтгэчихэв. Жүжигчний маань хувьд өмнөх шокноосоо арай гэж салаад байсан учраас эргэлзэж, тоглохоор төвдөхгүй байж. Тэр үед нь Б.Лхагвасүрэн гуай зоригжуулж, ятгаснаар “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр амилжээ.

9. Хэдийгээр Япон Монголын хамтарсан Чингис хаан кинонд тоглох нь  бүтэлгүйтсэн ч гэлээ энэ Чингис хааны дүр нь түүнд асар их эрч хүч, алдар нэр, урам авчирсан гэдэг. Тиймдээ ч 2007 онд тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза”-гаас хамгийн дээд шагналыг нь энэ л дүрээрээ авсан. Мөн “Бодь цамхаг” компаний ивээн тэтгэдэг, Лувсанвандан сангийнхан урлаг уран сайхны салбарт хийсэн даацтай бүтээлд өгдөг шагналаа 2008 онд түүнд өгсөн юм. Энэ шагналын цом нь 10 сая төгрөг дагуулсан байжээ.
bmwarez Sosorbaram
10. Түүнийг МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Анхны их хурлынх нь илтгэлийг ч тэр л тавьсан. Ер нь Ардчилсан холбооны хурал болгоны төгсгөлийн үгийг заавал хэлнэ. Элбэгдорж цуглаанаа эхлэнэ,  хаана. Хаахын өмнө харин Д.Сосорбарам үг хэлдэг байлаа. Энэ үеэр их ч олон хүн сэрсэн байх. Түүнийг одоо ч Ардчилсан намаас нэр дэвшвэл ногоон гэрлээр гарч ирнэ гэж ярьдаг. Гэхдээ түүний хувьд улс төртэй хутгалдахгүй гэдгээ эрс шийдэмгий илэрхийлдэг.

11. Түүний ард байсан, арын албыг нь даадаг хань Б.Нинжбадгар нь Монголчуудын хувьд хэдийнээ эчнээ танил болсон. Драмын жүжигчин мэргэжилтэй Б.Нинжбадгартайгаа 22 насандаа учирч голомтоо бадраасан гэдэг. Айл айлын өрөө хөлсөлж, чемодантай хувцаснаас өөр хөрөнгөгүй нийлсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амьдралд хүрсэн. Үнэхээр ч гавьяатын өдий зэрэгтэй яваа нь эхнэрийнх нь хүч гэдэг.

12. Ааштай амтай гэгддэг Б.Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөөр ч хоол бариад гүйж очдог хүн. Халамж хайрандаа бөмбөрүүлдэг гэргийгээ тэрээр “хонгор оо” гэж өхөөрдөнө. Ханилаад 25 жилийн дараа мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай давхцуулан хийсэн хосууд эгээ л нэг хүн шиг болсон гэдэг нь арга ч үгүй биз. Одоо бол гуч гаруй жил болчихож. Д.Сосорбарам гуай сүүлийн үед ханиа “миний хүү” гэх болж. Бие биедээ улам бүр татагдаж, ээнэгшиж, бараг нэг хүн болж буйнх юм болов уу.

111111-300x21813. Тэднийг найз нөхөд нь ёстой л халуухан хоёр гэнэ. Д.Сосорбарамыг мандан байхад архинаас харамлаад бусадтай зөрөлдөх үе байсан. Нэг үе өөрөөс нь илүү авьяастан байхгүй юм шиг санаж ихэрхэж явах үед нь буруу замаар будаа тээлгэчихэлгүй тогтоосон хүн нь Б.Нинжбадгар гэдэг. Гавъяат жүжигчин маань “Б.Нинжбадгар гэдэг хүүхэн бол Д.Сосорбарам гэдэг солиотой ч юм шиг, эрүүл ч юм шиг хүнтэй ханилж нанчдаа эдэлж яваа хүн л дээ” гэж нэгэнтээ хэлсэн байдаг.

14. Тэд хоёр сайхан үртэй. Хөгжим тоглодог, дуулдаг бүжиглэдэг гээд тэд нь ч бас урлагийн авьяастай. Том хүү нь гурван хүүхэдтэй болж, эцэг эхээ хошуу дэвсэх ач нартай болгосон. Чанга хатуу ааштай гэгддэг тэд  ёстой л хэлгүй, хөлгүй болдог гэнэ. Хэний ч үгэнд ордоггүй дийлддэггүй нөхөр ашгүй нам дарагдах юмтай боллоо гэж гавьяатын найзууд сүүлийн үед хошигнодог болоод байгаа гэсэн.
313aedba5d7d2495big
15. “Товгор гэж нэртэй уулын орой дээр шахам эхийн хэвлийгээс уначихаад, амьдралдаа намгар явбал утгагүй шүү, нөхөр Сосорбарам гуай” гэж тэрээр нэгэнтээ өөртөө хэлж, сайн сайхан өнгөтэй өөдтэй явах ташуур өгдөг байсан. Одоо ч гэсэн.  Товгор бууцын арын шил дор Хөх бүрдийн нуур гэж бий. Хэзээ ч доошоогоо газар луу ширгэж хатаагүй бас ердөө ч тасардаггүй. Зэгсийг нь хадах зэргээр амьтан хүн хайр гамгүй хандаад байхад ч байж л байдаг гэж нутгийн олон хуучилна. Хүн бүхэн мэндэлсэн цэгтээ эргэж очиж байваас, мэндэлсэн цэгээсээ мэдрэмж авч, тэрийгээ олж харж чадаж байваас эх орон эцэс төгсгөлгүй, өнө мөнхөд байх зүйлээ гэдэг. Тиймдээ ч гавьяат маань тэр л цэгтээ очиж эрч хүчээ сэлбэн нутгийн салхиар цээж дүүрэн амьсгалах хамгийн дуртай.

16. Жүжигчин Д.Сосорбарам эхнэрийнхээ нэр дээр “Ард” кинотеатрыг худалдаж авсан бөгөөд “Анод” банкинд гурван тэрбум төгрөгөөр зарсан гэдэг.

17. Тэрээр өмнө нь Догшин хутагтын сахиус кинонд Монголын сайхан бүсгүйтэй нүцгэн зураг авахуулж байсан.

bzbc_siiossoi    18. МУГЖ Д.Сосорбарамыг анд найз нь нар нь “Манай хүн их уншдаг. Их бясалгадаг. Оюуны их бядтай. Тэр хэрээрээ аархаж омгорхож амьдардаг” хэмээн үнэлдэг юм билээ. UBS TV-ийн саяхан амжилттай зохион байгуулагдсан “To be or not to be” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа хатуугаас хатуу шүүгч нарын нэг байсан гэдгийг монгол түмэн харсан. Ер нь ч энэ хүний тухай манайхан сайн мэднэ. Ам чангатай Со гавьяат удахгүй дуучин ВХ-ийг жигтэйхэн их тоож, магтсан гэдэг шүү.
asdladkalda
19. УГЖ Б.Батзаяа, Д.Сосорбарам, УГЗ Ч.Найдандорж. Энэ гурван эрхмийг танихгүй хүн Монголд байхгүй. Найдаа найруулагч нэг байрны “ах” Батзаяаг дагаж 4-р ангидаа урлагт анх хөл тавьсан аж. Тэгвэл Найдаа найруулагч оюутны байранд төрийн шагналт Д.Сосорбарамтай дөрвөн жил нэг өрөөнд амьдарсан юм билээ. Гавьяат Д.Сосорбарам ч жүжигчин, өгүүлэхүйн урлагийн шинэчлэгч, профессор, багш, менежер, дуучин, бизнесмэн, шүлэгч, ардчилсан хувьсгалын анхдагч гээд хийж үзээгүй, хийж чадахгүй юмгүй элдэвтэй эр.

20.  Багын яриа хөөрөө элбэгтэй шооч тэрээр “амнаасаа” болж алган боовны амт хүртэх нь олонтаа. Захирлынхаа өрөөнд хоёр цаг толгой дээрээ сандал өргөж зогсон “хүмүүжсэн”-ээр хаширсан гэдэг. Монголын урлагийн түүчээ болсон цөс ихт гурван эрийн хувь заяаны учигийн нэгээхэн хэсэг энэ буюу.

2010-11-29medee_big21. Тэрбээр  2010 оны Төрийн шагналын эзнээр тодорч байсан юм. Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь “Үлэмжийн чанар” концерт бүтээж, олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлээрээ оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж гавьяат жүжигчинд маань Төрийн шагнал хүртээсэн.  Харин түүнтэй хамт  “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” бүтээл, мөн “Ерээд оны Тунгалаг Тамир”, “Төрийн чих”, “Хаврын 17 зочин” зэрэг зохиол нь уншигчдын талархлыг хүлээж, орчин үеийн нийтлэлийн төрлийг шинэ хэлбэр агуулгаар баяжуулж, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөв шүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Цэнддоо шаг налыг хүртсэн нь  хоёр эрхэмийн хувьд дурсамжтай, бэлгэшилээлтэй зүйл болсон байх.

22. Шагналаа аваад хэлсэн үг:  Үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч явсны минь төлөө шагналаа гэж ойлгож байна. Улс болоод хэн нэгний хэлснээр бус, өөрс дийн сэтгэлийн дуудлагаар уран бүтээлээ туурвисны төлөө өгч байгаа шагнал гэж Ерөнхийлөгч хэлнэ лээ. Эрх чөлөөнд, оюун санаанд өөрчлөлт хийсний төлөө оноосон шагнал гэж талархаж хүлээн авлаа” гэв.

23. МУГЖ Догмидын Сосорбарам улс төр, урлаг хоёрыг ухааныхаа хүчээр зохицуулж яваа гайхамшигтай хүн хэмээн нөхөд нь үнэлдэг. Одоо тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн урлаг, соёлын зөвлөхийн албыг хашиж байгаа бөгөөд япончуудтай нийлж “Ард” кино театрын буурин дээр сонгодог театр барих мөрөөдөлдөө автан сонгуулийн дараахнаас ажилдаа ороод байгаа гэсэн.

24. Түүний байгаа байдал, уран бүтээлчийн дүр, биеэ авч явж байгаа зэргээс нь болоод хүүхэд байхаас нь эхлэж янз бүрийн хоч нэр хайрлаж явсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг “Сагсуу хар” хэмээн нэрлэх болжээ. Угаасаа сайн, муу үгийг дуулаад сурчихсан эрхэм Гавъяат маань энэ хочоо миний 13 дахь нэр хэмээн тун бахархалтайгаар найз нөхөддөө ярьж инээж явна.

Гол бүтээл

Уран сайхны кино

Он Киноны нэр Дүрийн нэр Найруулагч Зохиолч
1987 Илүү сартай зун Галбадрах Сэлэнгэсүрэн Жаргалсайхан
1997 Догшин хутагтын сахиус Данзанравжаа Нямгаваа Догмид
2012 Аравт Догшин ноён У.Шагдарсүрэн О.Эрдэнэ

Жүжиг

Он Жүжгийн нэр Дүрийн нэр Найруулагч Зохиолч
2007 Атга нөж Чингис хаан Баатар

Лхагвасүрэн

2023-12-01 17:17:52