Усан сан бүхий газар

Нарийны гол 45 км, Уртын гол 26км урт цэнгэг устай. Хөхбүрд нуур 1,2 км2 талбайтай. Олон овоо, Баруун булаг, Дунд булаг, Хадат булаг,Улан булаг, Цагаан булаг гэсэн мөнхийн ундарал булагтай.  Өтгөн шанд, Овоо хаяа, Шийрийн гэсэн шандуудтай.

      Долоодын худаг, Алаг нохойт, Шар нохойт, Шувуун үүрт, Дөрвөлжин худаг, Дэрсэн худаг, Уулын худаг, Арын худаг,  Олон худаг гэсэн гүнээрээ 20-оос дээшгүй метр гүнтэй ус ихтэй, нийт 78 худагтай, энгийн худаг 58ш, гүн өрмийн худаг 20ш, усан сан 1, гол 2, булаг 18 байдаг.

Сумын баруун талын Хөхбүрдний нуур нь Монгол орны хамгийн их хүлэрийн нөөцтэй нуур юм.

2023-12-01 17:26:49