Ашигт малтмалын нөөц бүхий газар

Тус сумын нутаг нь ашигт малтмалын ариун их нөөцтэй юм. Монгол орны хамгын их хүдрийн нөөцтэй Хөхбүрдний нуур манай сумын Мэргэн 4-р багийн нутагт байдаг. Шороон болон үндсэн ордны алтны нөөц ихтэй. Мөн манжийн чулуун нүүрс , Хөхцав, Дээд, Доот алаг, Тарваган тээг, Долоодын газруудад байгалийн 3 өнгийн шороон булаг /охор/ ордтой. Бүрдэн гурван Цахир  уул, Майхан цахирын нуруу нь шохой чулууны нөөц ихтэй. Мэлтэсийн тээг, Дуурсахын хөндий зэрэг төмөрийн хүдэртэй газрууд байдагаас гадна шатдаг занар,анар, утаат болор, усан болор, оюу, бадмаараг, эрдэнийн болон ховор чулуулагтай. Төрөл бүрийн зөөлөн болон хатуу билүү, гуранз, сайн чанарын шаврын нөөцтэй. Мэлтэсийн тээгээс Савхийн хөндий, Халзан хайрхан, Баян тээгийн нурууг дайран  баруун хойноосоо зүүн урагшаа чиглэсэн 80 км урт өргөөшөө 20-30 км газар нутагт Зэс, вольфром, Цагаан тугалага, Хар туглаганы ариун их нөөцтэй газар нутаг юм.

2023-12-01 17:31:46